M 5.1 - Говь-Алтай аймгийн Халиун сумаас Зүүн урд зүгт 46км зайнд

2021-12-23 05:17:21   |   45.7o 96.68o   |   25км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС – ГОВЬ-АЛТАЙ

Тектоник мужлал: Баруун хуурай, Транс Алтай, Цээл, Говь-Алтай, Их Богд, Хуурай террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Говь-Алтай аймаг, Баянхонгор аймаг, Өвөрхангай, Дундговь болон Өмнө-говь аймгуудын хил залгаа нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Хасагт Хайрхан, Хан Тайшир, Хар Азаргын нуруу, Бурхан Буудай уул, Гичгэний нуруу, Эдрэнгийн нуруу, Баянцагаан уул, Их-Бага-Арц Богд уулсыг системийг бүхэлд нь багтаасан бүс нутаг;

Тектоник шилжилт хөдөлгөөн: хүчдэл хуримтлал их, хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал өндөр;

Идэвхтэй хагарлууд: Их Богд; Баруун Богд; Цагаан гол+Шарга; Зарман; Бударгана; Чандман; Аргалант; Хавцгайт ; Арц Богд; Ахар & Цэций [Хилько ба бусад, 1985; Балжинням ба бусад, 1993; М.Өлзийбат, 2006], [Rizza М et all., 2011]

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Говь-Алтай

Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:

  • 1915/04/30, Ml=6.5 (Бага-Богд)
  • Говь-Алтайн газар хөдлөлт: 1957/12/04, Mw=8.3 [Хилько ба бусад, 1985]

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • 2006/06/15, Ml=6.2 (Гичгэний нуруу)

Говь-Алтайн газар хөдлөлтийн голомтын бүс

Монголын баруун өмнөд хэсэг, Монгол Алтайн нурууны зүүн үзүүрт болсон сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт (1957/12/04, M=8.3)-ийн голомтын бүс юм. Уг газар хөдлөлтөөр үүссэн гол хагарал нь Бахар-Цэцэн уулын дундаас эхэлж, зүүн тийш Гурван Богд уулын ар бэл, Их нууруудын хотгорын урд захыг эмжин Бага Богд уулын үзүүр хүртэл бараг өргөргийн дагуу 270 км-ын урттай үргэлжилсэн хагарал үүссэн байна. Тус бүсийн Гичгэний нуруунд болсон хүчтэй газар хөдлөлт (2006/06/15, Ml=6.2)-ийн голомтод хамгийн сүүлд мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт болсон (2021/02/12, Ml=3.6) байна.