Тектоник мужлал: Монгол Алтай, Өлгий, Ховд, Алтан Хөхий, Хархиран террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]
Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн баруун хил залгаа нутаг;
Бүсийн ерөнхий тойм: Монголын баруун хязгаар нутгийн зах даган баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон Алтайн нурууны хойд хэсгийг хамарсан Монгол ба Оросын Дорнод Сибирийн хил дамнасан бүс нутаг;
Тектоник шилжилт хөдөлгөөн: Кембри, палеозойн дунд үеийн атираат бүсэд багтана. Гадаргын төрх байдлаараа бусдаас илүү өргөгдсөн, баруун хойноос зүүн урагш чигт сунаж тогтсон структуртай. Эвдрэлийн хүчдэл хуримтлал их, хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал өндөр.
Идэвхтэй хагарлууд: Сагсай-Буянтын систем хагарал; Цэнгэл Хайрхан; Толбо нуурын систем хагарал: Хөх сэрх-Цагаан салаа, Толбо нуур ба Мөнх Хайрхан; Ховдын систем хагарал: Чихтэй, Цамбагарав, Ар хөтөл, ба Биж; Цагаан шувуутын систем хагарал: Хар Ус, Үүрэг нуур-Жид, Фун-Юн; Цагаан гол; Бор бургас; Чуй; Даян нуур; Хотгор [Khilko et al., 1985, Baljinnyam et al, 1993, Walker R.T et al., 2006, Ulziibat D. 2006].
Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Үүрэг нуур, Чуй, Монгол Алтай (Фун-Юн)
Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:
Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:
Монгол Алтайн нурууны ерөнхий суналыг даган БХ-ЗУ суналтайгаар үргэлжлэх асар урт хагарлын бүсийг Ховд хагарлын бүс төлөөлнө. Ховд гүний хагарлын суларсан хэврэг бүтцийн дагуу идэвхжиж буй царцдаст бүрхүүлийн гулсалт хөдөлгөөн хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсэд тооцох үндэслэл болно. Ховд бүтцийн системд багтах Чихтэй, Цамбагарав, Ар Хөтөл, Биж гэсэн хагарлуудын дагуу газар хөдлөлийн идэвхжилттэй. Уг бүсэд Чихтэйн хагарлын бүсийн Ачит нуур (1938/10/19, Ms=6.6), Цамбагаравт (1988/07/23, Ml=6.0), Биж хагарлын дагуу 1920/09/20, Ml=5.6; 2020/03/20, Ml=6.0-тай хүчтэй газар хөдлөлтүүд болсон. Хамгийн сүүлд Ар Хөтөлийн хагарлын голомтын бүсэд (2021/02/15, Ml=4.2) мэдэгдэм хүчтэй газар хөдлөлт болсон байна.