Тектоник мужлал: Нуурууд, Завхан-Орхоны баруун зах террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]
Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Ховд, Завхан, Говь-Алтайн хил залгаа нутаг;
Бүсийн ерөнхий тойм: Их Нууруудын хотгорын бүс
1970 оны 5-р сарын 15-нд Монгол орны баруун хязгаар Монгол-Зөвлөлтийн хилийн зааг дээр орших Цагаан шувуут уулын зүүн урд биед магнитуд нь Мw=7.0-той хүчтэй газар хөдлөлт болсон. Уг голомтын бүс нь баруун хойноос зүүн урагш чиглэсэн Цагаан шувуутын систем хагарал (Үүрэг нуур, Хотгор, Цагаан шувуут-Жид, Хар ус нуур)-ын дагуух нутгийг хамарна. Тус голомтын бүсэд хамгийн сүүлд бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлт нь 2007/10/31-д болсон Ml=5.0 хөдлөлт юм.