M 4.7 - Хятад улсад

2022-05-05 12:02:14   |   41.11o 105.44o   |   10км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - ТЯНЬШАН

Тектоник мужлал: Нэмэгт, Говь Тяньшан,  Гурван сайханы баруун урд террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Монголын өмнөд нутаг: Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд нутаг, Өмнөговь аймгийн төв, баруун урд нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Алтайн цаадах говь, Тянь-Шаны өндөр уулсыг хамарна.

Идэвхтэй хагарлууд: Шарга, Нарийн сухайт, Гурван сайхан, Булагтай, Цэций уул, Буурын Хяр;

Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:

  • 1903/02/01, Ms=7.5 [Хилько ба бусад, 1985]
  • 1903/02/06, Ms=7.0 [Хилько ба бусад, 1985]
  • 1903/02/27, Ms=6.9 [Хилько ба бусад, 1985]

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

2011/08/27, M=5.8;


Буурын хярын газар хөдлөлтийн голомтын бүс

1960 оны 12 дугаар сарын 3-нд Говь-Алтайн нурууны зүүн төгсгөл Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Гурвансайханы уулсын зүүн урд үзүүр Буурын хярын нуруунд  магнитуд нь Мs=6.7-той хүчтэй газар хөдлөлт болсон. Уг гол газар хөдлөлтийн дараа Мs=5.5 бүхий 3, Мs=4.5-5.0 хүрсэн 12 тооны мэдэгдэм хүчтэй давталт газар хөдлөлтүүд тус тус болсон байна.