M 3.9 - Увс аймгийн Сагил сумаас Баруун зүгт 39км зайнд

2022-08-30 00:23:23   |   50.25o 91.08o   |   2.76987км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - АЛТАЙ

Тектоник мужлал: Монгол Алтай, Өлгий, Ховд, Алтан Хөхий, Хархиран террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн баруун хил залгаа нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Монголын баруун хязгаар нутгийн зах даган баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон Алтайн нурууны хойд хэсгийг хамарсан Монгол ба Оросын Дорнод Сибирийн хил дамнасан бүс нутаг;

Тектоник шилжилт хөдөлгөөн: Кембри, палеозойн дунд үеийн атираат бүсэд багтана. Гадаргын төрх байдлаараа бусдаас илүү өргөгдсөн, баруун хойноос зүүн урагш чигт сунаж тогтсон структуртай. Эвдрэлийн хүчдэл хуримтлал их, хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал өндөр.

Идэвхтэй хагарлууд: Сагсай-Буянтын систем хагарал; Цэнгэл Хайрхан; Толбо нуурын систем хагарал: Хөх сэрх-Цагаан салаа, Толбо нуур ба Мөнх Хайрхан; Ховдын систем хагарал: Чихтэй, Цамбагарав, Ар хөтөл, ба Биж; Цагаан шувуутын систем хагарал: Хар Ус, Үүрэг нуур-Жид, Фун-Юн; Цагаан гол; Бор бургас; Чуй; Даян нуур; Хотгор [Khilko et al., 1985, Baljinnyam et al, 1993, Walker R.T et al., 2006, Ulziibat D. 2006].

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Үүрэг нуур, Чуй, Монгол Алтай (Фун-Юн)

Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:

  • 1761 (Ар хөтөл) [Хилько ба бусад, 1985]
  • 1922/08/25, Ml=6.5 (Хотгорын хагарлын бүс) [Хилько ба бусад, 1985]
  • Монгол Алтайн газар хөдлөлт, 1931/08/10, Mw=8.1
  • Үүрэг нуурын газар хөдлөлт: 1970/05/15, Ml=7.0 [Bayasgalan.,1999].

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • Чуйн газар хөдлөлт: 2003/09/27, Mw=7.3 (Оросын Алтайн хязгаарт) [Ulziibat M.,2006]. 

Цагаан шувуут-Үүрэг нуурын газар хөдлөлтийн голомтын бүс

1970 оны 5-р сарын 15-нд Монгол орны баруун хязгаар Монгол-Зөвлөлтийн хилийн зааг дээр орших Цагаан шувуут уулын зүүн урд биед  магнитуд нь Мw=7.0-той хүчтэй газар хөдлөлт болсон. Уг голомтын бүс нь баруун хойноос зүүн урагш чиглэсэн Цагаан шувуутын систем хагарал (Үүрэг нуур, Хотгор, Цагаан шувуут-Жид, Хар ус нуур)-ын дагуух нутгийг хамарна. Тус голомтын бүсэд хамгийн сүүлд бүртгэгдсэн хүчтэй газар хөдлөлт нь 2007/10/31-д болсон Ml=5.0 хөдлөлт юм.