M 3.9 - Хятад улсад

2022-09-10 13:51:15   |   46.4o 90.72o   |   13.7353км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - АЛТАЙ

Тектоник мужлал: Монгол Алтай, Өлгий, Ховд, Алтан Хөхий, Хархиран террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн баруун хил залгаа нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Монголын баруун хязгаар нутгийн зах даган баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон Алтайн нурууны хойд хэсгийг хамарсан Монгол ба Оросын Дорнод Сибирийн хил дамнасан бүс нутаг;

Тектоник шилжилт хөдөлгөөн: Кембри, палеозойн дунд үеийн атираат бүсэд багтана. Гадаргын төрх байдлаараа бусдаас илүү өргөгдсөн, баруун хойноос зүүн урагш чигт сунаж тогтсон структуртай. Эвдрэлийн хүчдэл хуримтлал их, хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал өндөр.

Идэвхтэй хагарлууд: Сагсай-Буянтын систем хагарал; Цэнгэл Хайрхан; Толбо нуурын систем хагарал: Хөх сэрх-Цагаан салаа, Толбо нуур ба Мөнх Хайрхан; Ховдын систем хагарал: Чихтэй, Цамбагарав, Ар хөтөл, ба Биж; Цагаан шувуутын систем хагарал: Хар Ус, Үүрэг нуур-Жид, Фун-Юн; Цагаан гол; Бор бургас; Чуй; Даян нуур; Хотгор [Khilko et al., 1985, Baljinnyam et al, 1993, Walker R.T et al., 2006, Ulziibat D. 2006].

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Үүрэг нуур, Чуй, Монгол Алтай (Фун-Юн)

Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:

  • 1761 (Ар хөтөл) [Хилько ба бусад, 1985]
  • 1922/08/25, Ml=6.5 (Хотгорын хагарлын бүс) [Хилько ба бусад, 1985]
  • Монгол Алтайн газар хөдлөлт, 1931/08/10, Mw=8.1
  • Үүрэг нуурын газар хөдлөлт: 1970/05/15, Ml=7.0 [Bayasgalan.,1999].

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • Чуйн газар хөдлөлт: 2003/09/27, Mw=7.3 (Оросын Алтайн хязгаарт) [Ulziibat M.,2006]. 

Монгол Алтай буюу Фун-Юны газар хөдлөлтийн голомтын бүс

Монгол Алтайн нурууны баруун урд төгсгөлд болсон хүчтэй газар хөдлөлт (1931/08/10, Mw=8.1)-ийн голомтын газар хөдлөлтийн идэвхжилт Энэтхэг болон ЕвроАзийн хавтангийн мөргөлдөөний нөлөөнд орших бүс нутгийн тектоник шахалтын нөлөөнд үүссэн баруун хойноос зүүн урагш чиглэсэн баруун гарын хэвтээ шилжилттэй хагарлын системийн дагуу явагддаг. Тус түүхэн газар хөдлөлтийг олон улсад Фу-Юны газар хөдлөлт гэж тэмдэглэсэн байдаг. Уг газар хөдлөлтийн дараа 7.2 магнитудтай хүчтэй давталт хөдлөлт (1931/08/18, Ml=7.2) болсон. Уг хагарлын дээд захад магнитуд 5-аас дээш хүчтэй газар хөдлөлтүүд болж идэвхэжсэн (1986/04/23, Ml=5.0, 1986/04/24, Ml=5.1, 1987/09/18, Ml=5.4).