M 4 - Дундговь аймгийн Дэрэн сумаас Урд зүгт 29км зайнд

2022-11-05 08:29:48   |   45.95o 106.83o   |   10км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - МОГОД

Тектоник мужлал: Завхан-Орхон, Хархорин, Улаанбаатар террайны баруун өмнөд, Цэцэрлэг ба Идэрмэг террайны зүүн өмнөд мужууд [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Булган, Архангай аймгуудын хил залгаа нутаг, Өвөрхангай, Төв, Дундговь аймгуудын хил залгаа нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Хангайгаас Хэнтийн нуруу руу шилжих завсрын бүс болох Орхон, Туул голын хоорондох уулсын системийн дунд орших Могодын газар хөдлөлийн идэвхтэй бүс болон Дундговийн Дэрэн, Дэлгэрэхийн хил заагт орших Дэрэнгийн газар хөдлөлийн идэвхтэй бүсүүдийг бүхэлд нь хамарсан бүс нутаг;

Тектоник шилжилт хөдөлгөөн: Монгол ба Амурын бичил тектоник хавтангийн заагт залгаа оршино. Эвдрэлийн хүчдэл хуримтлал их, хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал өндөр;

Идэвхтэй хагарлууд: Могод; Өлзийт, Хануй; Хужирт; Мөстийн цагаан; Батхаан & Дэрэн.

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Могод, Дэрэн

Хүчтэй газар хөдлөлт M>6.5:

  • Могодын газар хөдлөлт: 1967/01/05, Mw=7.1 [Bayasgalan A et al., 1999]

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • Дэрэнгийн газар хөдлөлт - 1998/09/24, Mw=5.3

Дэрэнгийн газар газар хөдлөлтийн голомтын бүс

1998 оны 9-р сарын 24-нд Монгол орны төв хэсэг Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын заагт магнитуд нь Mw=5.3-тай газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлт нь  голомтондоо VII баллын нөлөө үзүүлсэн хэдий ч 190 орчим км-ийн зайд орших Улаанбаатар хотод III–V баллаар мэдрэгдсэн байна.