M 3.8 - Оросын холбооны улсад

2022-11-17 12:08:49   |   51.17o 108.34o   |   10км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - БУЛНАЙ

Тектоник мужлал: Хангайн голч нурууны хэвтээ шилжилтийн дагуу: Нуурууд, Дархад, Завхан-Орхон террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Увс аймгийн төв, баруун нутаг, Завхан аймгийн хойд нутаг, Хөвсгөл аймгийн урд нутаг, Булган аймгийн баруун хойд нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Хан-Хөхий, Булнай нурууг бүхэлд нь багтаасан бүс нутаг;

Тектоник шилжилт хөдөлгөөн: Зүүн гарын хэвтээ шилжилттэй Хангайн гол хагарлын дагуух Хан Хөхийн гүний хагарлын бүстэй салшгүй холбоотой Булнай хагарлын зүүн бүсэд хийгдсэн судалгаагаар хожуу плейстоцен-голоцены цаг үеийн дундаж хэвтээ шилжилтийн хурдыг 3.1±1.7 мм/жил гэж тогтоогдсон. Түүнчлэн, палеосейсмологийн судалгаагаар 1905 оноос өмнөх 2 удаагийн газар хөдлөлүүдийн ул мөрийг илрүүлсэн бөгөөд тэдгээрийн давтагдах хугацаа ~2700-4000 жил гэж тогтоогдсон.

Идэвхтэй хагарлууд: Хан Хөхий; Булнай; Зүүн нуур; Баян-Агт & Хутаг.

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Булнай

Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:

  • Цэцэрлэгийн газар хөдлөлт: 1905/07/09, Mw=8.0 [Schlupp 1996, M. Rizza et al., 2015]
  • Булнайн газар хөдлөлт: 1905/07/23, Mw=8.3 [Schlupp 1996, M. Rizza et al., 2015]

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • 1994/08/31, Ml=5.1