M 4.4 - Оросын холбооны улсад

2024-06-30 04:11:22   |   50.71o 105.54o   |   10км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - БУЛНАЙ

Тектоник мужлал: Хангайн голч нурууны хэвтээ шилжилтийн дагуу: Нуурууд, Дархад, Завхан-Орхон террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Увс аймгийн төв, баруун нутаг, Завхан аймгийн хойд нутаг, Хөвсгөл аймгийн урд нутаг, Булган аймгийн баруун хойд нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Хан-Хөхий, Булнай нурууг бүхэлд нь багтаасан бүс нутаг;

Тектоник шилжилт хөдөлгөөн: Зүүн гарын хэвтээ шилжилттэй Хангайн гол хагарлын дагуух Хан Хөхийн гүний хагарлын бүстэй салшгүй холбоотой Булнай хагарлын зүүн бүсэд хийгдсэн судалгаагаар хожуу плейстоцен-голоцены цаг үеийн дундаж хэвтээ шилжилтийн хурдыг 3.1±1.7 мм/жил гэж тогтоогдсон. Түүнчлэн, палеосейсмологийн судалгаагаар 1905 оноос өмнөх 2 удаагийн газар хөдлөлүүдийн ул мөрийг илрүүлсэн бөгөөд тэдгээрийн давтагдах хугацаа ~2700-4000 жил гэж тогтоогдсон.

Идэвхтэй хагарлууд: Хан Хөхий; Булнай; Зүүн нуур; Баян-Агт & Хутаг.

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Булнай

Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:

  • Цэцэрлэгийн газар хөдлөлт: 1905/07/09, Mw=8.0 [Schlupp 1996, M. Rizza et al., 2015]
  • Булнайн газар хөдлөлт: 1905/07/23, Mw=8.3 [Schlupp 1996, M. Rizza et al., 2015]

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • 1994/08/31, Ml=5.1

Бүтээлийн газар хөдлөлтийн голомтын бүс

Монгол улсын хойд хил, Байгаль нуурийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсийн урдуур хил залгаа Бүтээлийн нуруунд болсон хүчтэй газар хөдлөлт (1957/02/06, Ms=6.5)-ийн голомтын бүс юм. Уг бүсэд 1989 онд 5.6 магнитудтай газар хөдлөлт болж (1989/05/13, Ms=5.6) идэвхэжсэн. Хил орчим орших Зэлтэрийн идэвхтэй хагарлын голомтод хамгийн сүүлд хүчтэй газар хөдлөлт (2017/10/18, Ml=5.0) болсон байна. Бүтээлийн голомтын бүс нь Улаанбаатар хотод аюул учруулах боломжит хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсэд ордог.