Тектоник мужлал: Дархад, Улаан тайга, Шишхид, Хөг гол, Зүүн Хөвсгөл террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]
Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Хөвсгөл аймаг, Оросын хил залгаа Тункийн нурууны нутаг;
Бүсийн ерөнхий тойм: Монгол орны хойд хил орчим хожуу миоценоос эхэлж хөгжсөн Байгалийн рифтийн бүсийн баруун-урд орших Хөвсгөл нуур орчмын уулсын хотгор, Дархад, Бүсийн гол, Тункийн хотгоруудыг бүхэлд нь хамарсан бүс нутаг; Хөвсгөл нуурын хотгор хагас грабен бүтэцтэй, баруун талаараа Хорьдол Сарьдагийн нуруугаар хүрээлэгдэж, нуурын зүүн талын эрэг баруун тийшээ налуу, харьцангуй элэгдэж, хэлбэржсэн гадаргуутай.
Тектоник шилжилт хөдөлгөөн: Энэ бүсийн уул нурууд зүүн Саяны нурууны шууд үргэлжлэл бөгөөд гадаргуун бүтэц нь неотектоник хөдөлгөөний шинжээрээ Байгал орчмын цулдам хөмбөн өргөлт, хонхор хотгорын шинжтэй төстэй ба уртрагийн дагуу сунаж тогтсон байдаг. Тухайлбал синклиналь ховдол (грабен) антиклиналь гүвдлүүдээр (горст) хосолж зарим газраа гүний хагарлуудаар өргөгдсөн зүүн Саяны нуруу, Хөвсгөл нуурын баруун зүүн уулс, Эрчимийн нуруу болон Байгаль нуурын хотгорын шинж төрхийн өвөрмөц бүтэцтэй.
Идэвхтэй хагарлууд: Бүсийн гол; Нарийн гол; Хөвсгөл-Хордил сардиг; Тунка & Kizil.
Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Бүсийн гол, Ханх (Хөвсгөл хагарлын бүс)
Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:
Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:
Уг голомтын бүсийн Хордил-Сардигын нурууны дагуу Хөвсгөл хагарлын голомтын бүсэд голомтондоо 7-8 баллын хүчтэй газар хөдлөлт (2021/01/12, Ml=6.5) болсон. Тус хүчтэй хөдлөлтийн дараах давталт хөдлөлт үргэлжилсээр байна.