M 5.2 - Хятад улсад

2024-11-24 07:53:21   |   45.43o 119.59o   |   10км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - ГОВЬ

Тектоник мужлал: Зүүн Монголын голч нурууны хэвтээ шилжилтийн дагуу: Өмнөд Хэнтийн баруун хойд, Эрээн даваа, Өндөр хаан, Идэрмэг, Гурван сайханы зүүн нутаг болон Баруун урт, Хутаг уул, Сулин хээр террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөд Хэнтий, Өмнө-говийн баруун зах, Дундговийн баруун урд нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Уг бүс нь газар хөдлөлийн идэвхжилт сулавтар боловч Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгийг дайрсан зүүн хойноос баруун урагшаа чиглэсэн голч хагарлын бүсэд оршино. Баруун урт болон Хутаг уул террайны хойд заагт орших Дорнодын Матад суманд мэдэгдэм хүчтэй буюу M>3.5 дээш газар хөдлөлт болж идэвхжилт ажиглагдсан  (2020/11/13, M=4.0; 2021/02/10, M=3.8; 2021/02/14, M=4.0 ).

Тектоник шилжилт хөдөлгөөн:  Зүүн Монголын голч хагарлын дагуу шилжилттэй.

Идэвхтэй хагарлууд: Таван хар, Өргөн.

Хүчтэй газар хөдлөлтүүд M>4.5:

  • 1924/04/04, Ms=5.0 [Хилько ба бусад, 1985]
  • 1963/10/07, Ms=5.0 [Хилько ба бусад, 1985]
  • 1924/04/04, Ms=5.0 [Хилько ба бусад, 1985]

 

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

Баруун урт болон Хутаг уул террайны хойд заагт орших Дорнодын Матад суманд мэдэгдэм хүчтэй буюу M>3.5 дээш газар хөдлөлт болж идэвхжилт ажиглагдсан  (2020/11/13, M=4.0; 2021/02/10, M=3.8; 2021/02/14, M=4.0 ).