M 5.9 - Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт

2024-11-28 04:34:38   |   48.53o 100.4o   |   10км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - ХАНГАЙ

Тектоник мужлал: Завхан-Орхон, Цэцэрлэг, Заг Хараа террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Завхан аймгийн төв, зүүн, Архангай аймгийн баруун, Баянхонгор аймгийн хойд, Өвөрхангай аймгийн баруун хойд нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Монголын төв хэсэгт орших баруунаас зүүн урагш чиглэлийн суналтай Хангайн нурууг бүхэлд нь хамарсан нутаг дэвсгэр плейстоцены дээд үеийн неотектоник хөдөлгөөнтэй холбоотойгоор бүхэлдээ эртний мөстлөгийн улбаа мөр, тэгшрэлийн гадарга хосолж огшсон цулдам хөмбөн бүтэцтэй.  [Флоренсов Н.А., Солоненко В.П., 1963].

Тектоник шилжилт хөдөлгөөн:  Уг бүсийн деформаци нь царцдас мандлын доод бүтэцтэй холбоотой цаваг мандал ба гравитацийн аномалаар тодорхойлогдоно [Zorin et al., 1982]. Энэ нь Хангайн массивын урд хэсэгт баруунаас зүүн тийш чиглэсэн Өмнөд Хангайн хагарлын системтэй давхцана.

Идэвхтэй хагарлууд: Өмнөд Хангайн систем хагарал: Баянхонгор, Отгон, Баянбулаг; Тэрх, Хөх Даваа, Эгийн даваа; Нарийн тээл, Бат-Өлзийт; Хужирт; Баян тээг & Уянга [Zorin et al., 1982; Baljinnyam et al., 1993; Cunningham et al., 2001, Walker R.T, 2018]

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Өмнөд Хангайн, Эгийн давааны хагарлын бүс

Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:

  • 1923/09/14, Ms=6.0 [Хилько ба бусад, 1985]

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • 2011/04/13, Ml=5.4 (Баянбулагийн хагарлын бүс)  [Mungunsuren, D, 2020]
  • 2019/05/16, Ml=5.1 (Баянхонгорын хагарлын бүс)
  • 2021/02/26, Ml=4.2 (Эгийн давааны хагарлын бүс)