Тектоник мужлал: Монгол Алтай, Өлгий, Ховд, Алтан Хөхий, Хархиран террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]
Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн баруун хил залгаа нутаг;
Бүсийн ерөнхий тойм: Монголын баруун хязгаар нутгийн зах даган баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон Алтайн нурууны хойд хэсгийг хамарсан Монгол ба Оросын Дорнод Сибирийн хил дамнасан бүс нутаг;
Тектоник шилжилт хөдөлгөөн: Кембри, палеозойн дунд үеийн атираат бүсэд багтана. Гадаргын төрх байдлаараа бусдаас илүү өргөгдсөн, баруун хойноос зүүн урагш чигт сунаж тогтсон структуртай. Эвдрэлийн хүчдэл хуримтлал их, хүчтэй газар хөдлөлт тохиолдох магадлал өндөр.
Идэвхтэй хагарлууд: Сагсай-Буянтын систем хагарал; Цэнгэл Хайрхан; Толбо нуурын систем хагарал: Хөх сэрх-Цагаан салаа, Толбо нуур ба Мөнх Хайрхан; Ховдын систем хагарал: Чихтэй, Цамбагарав, Ар хөтөл, ба Биж; Цагаан шувуутын систем хагарал: Хар Ус, Үүрэг нуур-Жид, Фун-Юн; Цагаан гол; Бор бургас; Чуй; Даян нуур; Хотгор [Khilko et al., 1985, Baljinnyam et al, 1993, Walker R.T et al., 2006, Ulziibat D. 2006].
Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Үүрэг нуур, Чуй, Монгол Алтай (Фун-Юн)
Хүчтэй газар хөдлөлтүүд M>6.5:
Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:
2003 оны 9 дүгээр сарын 27 –нд ОХУ-ын Уулын Алтайн нутгийн өмнөд хэсэгт буюу манай улстай хил залгаа нутагт Mw=7.3 магнитудтай газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтийг Чуйн газар хөдлөлт гэж нэрлэдэг. Газар хөдлөлтийн төв нь Чуйн болон Курайн хотгор хоорондын уулсын уулзварт Чуйн голын хөндийд тохиосон байна. Монголын баруун аймгууд, Баян-Өлгий, Ховд, Увсын нутгаар VI баллаар мэдрэгдсэн байна.