M 5 - Төв аймгийн Жаргалант сумаас Зүүн хойд зүгт 18км зайнд

2021-09-08 00:50:33   |   48.64o 106.06o   |   25км гүнд

← Буцах


СЕЙСМОТЕКТОНИК БҮС - ХЭНТИЙ

Тектоник мужлал: Заг Хараа, Асралт Хайрхан, Улаанбаатар, Адаацаг террайн [Төмөртогоо, Монголын тектоник мужлал M1:7 000 000, 2002;]

Хамрах аймгийн нутаг дэвсгэр: Булганы зүүн урд, Сэлэнгийн өмнөд, Төв аймаг, Говьсүмбэрийн хойд, Хэнтийн зүүн хойд нутаг болон Оросын хил залгаа нутаг;

Бүсийн ерөнхий тойм: Их Бага Хэнтий, түүний салбар уулсыг хамарсан Хэнтийн өндөр уулс нь гадаргуун хэв шинжээрээ голдуу бөмбөгөр оройтой. Алтай, Хангайн өндөр уулстай адил Мөнх цас, мөсөн голгүй боловч эртний мөсөн голын улбаа мөр, нураг асга бүхий гүн хөндий хавчил, мөлгөр дов толгод, далан дэнжүүд хосолсон эртний тэгшрэлийн гадаргын тодорхой шинжтэй.

Тектоник шилжилт хөдөлгөөн:  Монгол-Амурын герцений системийн зүүн урд талаар эмжин, баруун өмнөөс зүүн хойшоо чиглэсэн сунал бүхий  уг бүсийн деформаци нь царцдас мандлын доод бүтэцтэй холбоотой цаваг мандал ба гравитацийн аномалаар тодорхойлогдоно [Zorin et al., 1982]. Энэ нь Хангайн массивын урд хэсэгт баруунаас зүүн тийш чиглэсэн Өмнөд Хангайн хагарлын системтэй давхцана.

Идэвхтэй хагарлууд: Хустай; Эмээлт [Munkhsaikhan A., 2016]; Гүнж; Мөнгөн-морьт; Авдар; Шархай; Баяндэлгэр; Баянцагаан; Асралт-Хайрхан; Согоот & Даянт.

Хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүс: Хустай, Эмээлт, Гүнж, Мөнгөнморьт, Авдар, Шархайн идэвхтэй хагарлын бүс. 2005 оноос сулавтар газар хөдлөлтийн идэвхжилт Сонгино Сонсголон болон Эмээлт орчимд бүртгэгдсэн

Хүчтэй газар хөдлөлтүүд M>4.5:

  • 1947/12/07, Ms=4.7 (Улаанбаатар хот) [Хилько ба бусад, 1985]
  • Эрдэнэ-хааны газар хөдлөлт: 1951/01/01, Ms=5.8 [Хилько ба бусад, 1985]

Хамгийн сүүлд болсон хүчтэй газар хөдлөлт:

  • 2005/12/03, Ml=5.2 (Лүнгийн газар хөдлөлт)